Хархулангийн бөгж By Nirunzu

    Дахиж уншиж байгаад гоё ревью бичнээ.

    Өчигдөр хэвтэж өнжихдөө дуусгалаа. Хоёр дахиа уншиж байж ревью бичих гэсэн маань ер нь их оножээ. :) Анх уншихад хэтэрхий гоё ном шиг байсан, сүүлийн уншилтаар тэр их гоё нь алга болчихож. Жаахан паналтай ч юм шиг л бодогдоод :P.

    Хантай - нээрээ монгол хүн бүрд ийм бодол төрдөг юм болов уу? Эх оронч, эх орныхоо төлөө өөрийгөө золиослох хэрэг гарвал уухайн тас бараг л баяртайгаар гүйцэтгэхийг хичээдэг. Тэгээд зорьсондоо хүрээгүй бол хүрэхийн төлөө, эцэсийг нь үзэхийн төлөө хэний ч өмнө амлаагүй хирнээ өөртөө хариуцлага үүрүүлдэг. Бага байхдаа л уншдаг байсан номнууд дахь монгол эр хүний чанарыг харин орчин үед Хантайгаас олоод уншчихлаа. Тэгээд монгол эр хүний тэр сайхан чанар алга болчихоогүй юм байна, зүгээр л хэргээ гаргах нь ховордчихсон болохоор бид олж харахгүй байгаа юм байна гэж бодоод. Нэг их гоё тайвширчих ч шиг, урам орчих ч шиг. :)

    Япон хүний, яг л япон хүний тэр сонин чанар эмгэний ач хүүд байсан.

    Дэжид Жаман хоёрыг жаахан урт сайхан амьдруулчихгүй дээ гэж харамссан. Дэвид тэр бөгжний хэрэг дээр ажилладаг нь дээр бичсэн
    панаалтай гэдэг дүгнэлтэд нэлээд том нэмэр оруулсан. Ер нь зохиогч өөрөө туршлага дутсан уу, мэргэжлийн бус байсан уу уялдаагаа нэг их сайн гаргаагүй ч юм шиг. Санаа нь, холбоос нь уг нь гоё хирнээ, яг л уялдуулаад хүнд хүргэх тал дээрээ дутуудчих шиг болно лээ.

    Хамгийн сүүлд Хантайг оюутны байрнаас яаж барьчихав даа, тэгээд юуун хурдан тавиад явуулчихав даа :P

    Номны зохиогч монгол хүний оюун билэг, гүйлгээ ухаан, зөн совин, дайчин чанарыг төвийлгөхийг бүх хүйс, насан дээр хичээгээ юу даа гэмээр. :D

    Жилийн дараа дахиад нэг уншина даа. Хархулангийн бөгж эхлээд нээх үлгэрийн санагдаад дөнгөж эхлүүлээд хаяцан..тэгсэн ном өгсөн хүн маань гоё шдээ гэхээр нь за яаху гээд уншсан чэнн гоё ном байсан..салахгүй уншсаар байгаал дуусгасан :) Хархулангийн бөгж Япон хэлний Монголын урдаа барьдаг орчуулагч нарын нэг Баяр ахыг үргэжилсэн үгийн ийм сайн зохиол бичсэн гэхэд итгэж чадахгүй нилээд хойш нь тавьж байгаад нэг уншаад тэр дороо амтанд нь ороод 1хэн өдрийн дотор уншчихлаа.

    Үнэхээр гайхалтай ном. Ойрдоо ингэж үндэсний үзэл маань дэвэрсэнгүй. Хархулангийн бөгж Уншсан хүн болгон гоё ном гэх энэ номыг чинь уншъя даа...
    Хэрвээ уншаагүй бол уншаарай хүмүүсээ! Зөндөө олон хүмүүс нэг суултаар уншиж дуусгасан сурагтай! :-D
    _______________________________



    За уншаад дуусгасан шүү. Ёстой гоё ном байна.
    Уярсан, догдолсон, гомдсон, гоморхсон, уурласан, баярласан, бахархсан.... ийм л сайхан ном байна даа.

    Ойрд уншаагүй сайхан ном байна. Монгол хүний үүднээс ч, хувь хүний үүднээс нь бодох юм ихтэй авах ч юм ихтэй ном болжээ. Зохиогч нь Нирунзу гэгч хүн байдаг бололтой их сайхан ном бичжээ. Монгол сайхан хэллэгээрээ эх орныхоо баатарлаг түүхийг унших сайхан байлаа. Хэрвээ бид харж чадах юм бол хүний сайхан сэтгэл гэж хаа газар ч байх юм даа.

    Ухаарал хайралсан энэ гоё номыг бүх Монголчууддаа уншаад үзээрэй гэж зөвлөх байна.


    2011 оны 12 сарын 29

    Жич:
    Зохиолчийн талаар илүү их мэдээлэл мэдэж авмаар байдаг байдаг... Блог нь ажиллахаа больсон бололтой..
    Өө нээрээ бас ном нь хэрэгтэй бол хэлээрэй... ;-) Эсвэл гүүглдээд үзээрэй.
    Хархулангийн бөгж Зохиолын гол дүр болох Хантайн дүрээр хүний мөн чанар, цаашлаад өөрийн зорьсон зорилгынхоо төлөө нэгэн сэтгэлээр мятрашгүй зүтгэх нь амжилтанд хүрч байгааг тод томруунаар дүрслэн харуулж байна. Эр хүн амжилтанд хүрэх хүртлээ дунд нь хэд унаж, хэд сэхдэг ч эцсийн мөн чанар нь өөрийн дотоод хүнээ сэрээж, зоригжуулж, эрчимжүүлж байх нь чухал юм шиг ээ. Зохиолд орчин үеийн үг хэллэг ашиглаж, бидний амьдарч буй одоо цаг үед оршин байгаа Irish pub, Бямбын Ренчин гуайн хөшөө гэх мэт танил газруудыг зохиолоос унших нь дандаа өнгөрсөн үеийн түүхэн зохиол унших дуртай надад бас нэгэн өөр мэдрэмж төрүүлж байлаа. Энэ зохиолыг орчуулагч хүн бичсэн гэхэд үнэхээр үндсэрхэг үзлийг минь бадрааж чадсан сайхан бүтээл болжээ. Уншиж дууссаны дараа сэтгэл нэг л хөнгөн......😊😊 Хархулангийн бөгж

    book Хархулангийн бөгж Сурахаас сайхан зүйл үгүй
    Сурах бол гарах ганц гарц
    Хүний амьдрал гэдэг түүний сэтгэл юм... Хархулангийн бөгж Зохиолч Монголын түүхийг болон одоо үеийг маш сайн холбож бичиж, уншигчдад бүлэг болгонд сургамж өгүүлжээ.

    Найдвар тавьж буй ганц зэвсэг бол бидний толгой. Хархулангийн бөгж Т.Мандир гуайн Саран зэвийг уншаад энэ номыг уншсан болоод ч тэр үү эхлэл нь их л ойрхон санагдсан.

    Залуучууд бидэнд бидний зүгээс хийж болох жижигхэн санагдах боловч том зүйлийг чадварлагаар өгүүлсэн байсан. Дэлхийг аврах, улсаа нэг өдрийн дотор гайхалтай хөгжүүлэх гэх мэт зүйлсийн хажууд нэг бөгж жижигхэн санагдах авч бид хийж чадна гэдгийг харуулсан. Хэл сурах ямар ашигтайг мянган жишээний нэгээр сэтгэл хөдөлгөмөөр бичсэн байсан. Хунгарласан цасанд машин суучихаад байхад эр хүний эргэмий хүлэг яаж амь аварч байгааг уншаад өөрийн эрхгүй бага нас, морин зайдагнан унаж байснаа дурссан.

    Бүх залуучуудад санал болгоно. Хархулангийн бөгж Маш сонирхолтой ном байлаа. Үйл явдлууд нь кино шиг л одоо яах бол, яасан бол гэсэн догдлол хүлээлттэй.👍🏼👍🏼 Үнэт түүх, өв хөрөнгө, орчин үе, ухаан сүйхээ хослуулан сонирхолтой бичигджээ Хархулангийн бөгж

    READ Хархулангийн бөгж

    Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй Монголын баруун зүгийн их цэрэг арабын их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө. Хархулангийн бөгж

    Хархулангийн